ҮндсэнӨлгий сонинМэдээДотоод мэдээ

60 сая малынхаа 10 саяыг эдийн засгийн эргэлтэд оруулна


УИХ-ын дарга амралтын өдрөөр“Мах маркет” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Мах Маркет” ХХК нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 2004 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өдгөө олон улсад хүлээн зөвшөөрсөн үндэсний томоохон аж ахуйн нэгж болжээ. Тус үйлдвэр хоногт 1000 толгой бог мал төхөөрөх хүчин чадалтай эхлэн боловсруулах цех, нэг ээлжиндээ таван тонн бууз, банш, бөөрөнхий мах үйлдвэрлэх хүчин чадалтай хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, 10 тонн бог болон бод малын мах шулах хүчин чадалтай шуллалгааны цех, нэг ээлжиндээ таван тонн хиам, зайдас үйлдвэрлэх хүчин чадалтай бэлэн бүтээгдэхүүний цехтэй аж. Түүнчлэн7500 тонн мах, махан бүтээгдэхүүн хадгалах багтаамж бүхий хамгийн сүүлийн үеийн хөргөлтийн системээр тоноглосон агуулахтай юм. Өнөөдрийн байдлаар дотоодын зах зээлд14 төрлийн35 нэрийн бэлэн бүтээгдэхүүн, долоон төрлийн 14 нэрийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон боловсруулан, ангилсан мах худалдаалж байгаа юм байна. Сүүлийн хоёр жилд60 гаруй ажлын байр шинээр бий болгож, өнөөдөр180 гаруй мэргэжлийн чадварлаг ажилтантайгаар олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй талаараа тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Болор танилцуулсан. УИХ-ын дарга үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ“Махны үйлдвэрүүдтэй танилцахын өмнө хоёр аймгийн зуншлагын байдалтай танилцаад ирсэн. Ирэх мичин жилийн өвөлжилт хүндэрч болзошгүйг тооцож малчид бэлтгэлээ хангах хэрэгтэй. Мах бэлтгэл нэмэгдлээ гэхэд махны үйлдвэрүүд боловсруулалт хийж, экспортлоход бэлэн байна уу, асуудал бэрхшээл нь юундаа байна гэдгийг судлахаар махны үйлдвэрүүдэд ажиллаж байна. Засгийн газар болон ХХААЯ 60 сая дөхсөн малынхаа 10 сая гаруйг нь эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр санаачилга гарган ажиллаж байна. Малчид үүн дээр хамтарч, цаг үеийн бэрхшээлийг хохирол багатайгаар давах боломж байгааг тооцох хэрэгтэй” гэлээ.

 

М.ӨНӨРӨӨ

- See more at: http://www.unen.mn/content/52562.shtml?alias=politics#sthash.gQ3GpwOh.dpuf

Бүх сэтгэгдэл: 0
avatar
-->