ҮндсэнӨлгий сонинМэдээГадаад мэдээ

Францын хамгийн алдартай амтат зоогууд


Франц улс нь гайхалтай байгаль, алдартай хот, тансаг наран шарлагын газар зэргээрээ алдартай. Гэхдээ тус улс маш амттай хоолтой учир, дэлхийд алдартай ресторануудад л амсах боломжтой билээ. Ингээд бид та бүхэндээ хэрвээ Франц улсад очвол амсаж үзэж болохуйц нэрийн хоолнуудыг танилцуулж байна.

Францын хамгийн алдартай амтат зоогууд
 
1. Францын алдартай уг нарийн боовыг грюйр эсвэл бри бяслагаар хийдэг. Хэрвээ Парист очвол "Le Grenier à Pain" нарийн боовны газарт очиж багетыг нь амсаж үзээрэй.


 
2. Хэрвээ та сонгодог "steak frites" буюу шарсан төсмтэй стейк идэж үзэхийг хүсвэл Парисын "Le Relais de l’Entrecote" рестораныг зориорой. Энэ газар нь жуулчдын дунд нэлээд алдартай учир үргэлж оочир дараалал үүсдэг байна.





3. Хэдийгээр “Муль фрит” бельгийн хоол ч, үүнтэй тун төстэй "Moules Marinières" хэмээх Францад алдартай түргэн хоол бий. Нэрийг нь орчуулбал “далайн гаралтай мидии” юм байна.



4. "Croque-monsieur" бол Францын бяслагтай халуун талх юм. Үүнийг гахайн мах, грюйер бяслаг болон бешамель сүмсээр хийдэг ажээ.



5. “Кок-о-вен” бол дарстай тахианы мах бөгөөд энэ хоолыг тахиа, ногоо, сармис болон улаан дарстай жигнэж хийдэг байна.



6. Эскарго буюу дун нь гадны иргэдийн хувьд сонин хоол мэт санагдах ч, Франц хүмүүсийн хувьд амттан ажээ.



7. "Профитроли" хэмээх шоколадан соустай зайрмаг.



8. Францын зүүн өмнөд хэсэг болох Дофино даяар алдартай уг хачир нь сүү болон кремтэй хольж иддэг бөгөөд “дофин маягийн төмсний хучмал” гэсэн нэртэй юм байна.



9. “Суфле” гэдэг нь Францаар “амьсгалах” гэсэн үгнээс гаралтай бөгөөд миксердсэн өндөгний цагаанаар хийдэг хоол юм байна. Харин “Гран Марнье” суфлег жүржийн ликёртай хийдэг ажээ.



10. Хамгийн амттай, шилдэг дунг Францын Бретанид хийдэг бөгөөд "Рьек-сюр-Белон" хэмээх хотын нэрнээс “belon” гэх хоолны нэр үүсчээ.



11. Хэдийгээр “шүүрхий хиам” нь муухай сонсогдож байгаа ч, Франц гал тогооны уламжлалт хоолны нэг юм. Зайдсанд гахайны цус байх бөгөөд дангаар нь эсвэл төмсний хачиртай иднэ.



12. Круассан нь Францын сонгодог жигнэмэг бөгөөд хагас саран хэлбэртэй юм байна.



13. Риет бол гахайн махаар хийсэн нухаш бөгөөд талх эсвэл давстай жигнэмэгтэй иднэ.



14. "Knei de Brochet" хоолыг Лионд анх хийж эхэлсэн бөгөөд орцонд нь загасны мах, масло, хатаасан талх болон омарами сүмс багтана. Хөнгөн хэрнээ маш өег хоол юм.



15. Парисын нарийн боовны дэлгүүрүүд "хэн нь хамгийн амттай макарон хийх вэ?" хэмээн өрсөлддөг гэнэ.



16. “Стейк тартар” нь жижиглэж хэрчсэн түүхий үхрийн мах бөгөөд сонгины хамт иддэг ажээ.



17. "Рататуй" нь Францын махгүй цорын ганц рагу бөгөөд далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийдэг байна.



18. "Киш" бол Францын хаа сайгүй зарагдах чихэргүй пирог бөгөөд гахайн мах, өндөг болон бяслаг ашиглан хийдэг байна.



19. Уг шоколадтай талх нь Францын хамгийн алдартай нарийн боовнуудын нэг ажээ.



20. “Нисуаз” салат нь Ниццээс гаралтай бөгөөд салатны навч, улаан лооль, чанасан өндөг, туна загас, авгалдай, олив болон шош ашиглан хийдэг байна.



21. "Бёф бургиньон" нь Бургундээс гаралтай жигнэсэн үхрийн мах бөгөөд мах, хүнсний ногоо, сармис болон улаан дарс найрлаганд нь багтана. 



22. "Тарт татен" нь энгийн алимтай пирог биш бөгөөд алимаа хийхийн өмнө масло болон элсэн чихрэнд шардаг байна.



23. Уг хоолыг хийхдээ тугалны мах болон лууванг цөцгийтэй сүмсээр амталдаг байна.



24. Франц гал тогооны үндсэн хоолны нэг болох “Конфи” нь махны шүүсэнд болгосон нугасны хөл юм.



25. Франц "бин" нь Парис даяар зарагддаг учир хүссэн газраа амтлаж болно. Чихэртэй, чихэргүй хоёр янз бөгөөд ихэнхидээ “элсэн чихэр, масло”-тай байдаг ажээ.



26. "Кассуле" бол рагу болон төмсний хучмалтай ойролцоо хоол юм. Францын өмнөд зүгээс гаралтай бөгөөд шош, нугас болон гахайн хальсаар хийдэг байна.



27. "Буйабес" нь Марселд анх хийж эхэлсэн бөгөөд "Le Miramar" ресторанд илүү амттай хийдгээрээ алдартай юм байна. Энэ бол төмс, хүнсний ногоотой загасны махан шөл юм.



28. Францын баруун өмнөд зүгээс гаралтай уг хоол Эльзаса болон Перигора-аас гаралтай амттангийн тоонд багтдаг бөгөөд нугасны эсвэл галууны элгээр хийдэг ажээ.



29. "Мадлен" нь далайн дунгийн хэлбэртэй жигнэмэг юм.



30. "Сокка" бол самарны гурил болон оливын тосоор хийсэн блинчик юм. Ихэнхидээ хар перецээр амтлаж, гараараа барьж иддэг ажээ. 



31. "Тарт фламбе" нь Эльзасаас гаралтай шаржигнасан пицца бөгөөд нарийхан хэрчсэн сонгино, гахайн өөх эсвэл гахайн махтай хольж иддэг байна.

Бүх сэтгэгдэл: 0
avatar
-->