OLGII | Журам
OLGII.TKЖурам

ULGII.tk нь танд дараах нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд   ULGII.tk сайтаар үйлчлүүлэгч нь энэхүү нөхцөлийг баримтлана.


1 . Бүртгэлийн зарчим 
Хэрэглэгч нь ULGII.tk- сайтын үйлчилгээг авахаар бүртгүүлэхдээ ULGII.tk бүртгэлийн хуудсанд болон Миний Хуудас хэсэгт өөрийн тухай үнэн зөв мэдээллийг оруулж,  өөрчлөгдсөн тохиолдолд цаг тухай бүрд нь шинэчлэн засч байх үүрэгтэй. Хэн нэгэн хэрэглэгчийн оруулсан мэдээлэл ямар нэгэн байдлаар худал, буруу мэдээлсэн байвал  ULGII.tk сайт тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээc татгалзах эрхтэй.

2. Хэрэглэгчийн бүртгэл түүний аюулгүй байдал 
Та ULGII.tk сайтад бүртгүүлснээр өөрийн сонгосон давхардаагүй хэрэглэгчийн нэр болон нууц үгийг үүсгэнэ. Та өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдэлд та эзэн болох болно. Өөрийн буруутай үйлдлээс хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдаж, ямар нэг байдлаар хохирол учирсан тохиолдолд ULGII.tk сайт хариуцлага хүлээхгүй болно.
ULGII.tk  нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдол задруулахгүй байх үүрэгтэй.
Та ULGII.tk-ээр үйлчлүүлж байх явцад SSL буюу өндөр нууцлалтайгаар мэдээлэл дамжуулах технологийг ашиглах боломжтой тул сүлжээгээр таны мэдээлэл аюулгүй дамжуулагдан мэдээллийн баазад хадгалагдах болно. Иймээс аль болох бусдад хэрэглэгчийн нэр нууц үгээ дамжуулахгүй байж хэрэглэж дууссаны дараа бүртгэлээ хааж байна уу!
Хэн нэгэн танд мэдэгдэлгүйгээр таны бүртгэлийг хэрэглэсэн сэжиг илэрвэл ULGII.tk сайтын техникийн албанд яаралтай мэдэгдэнэ үү!

3.Хэрэглэгчийн хариуцлага 
Хэрэглэгчийн өөрийн бичсэн бичлэг, зурвас, танилцуулга, үйлчилгээ ажлын байр зэрэг бүхий л хувийн болон олон нийтэд зориулсан мэдээ, текст, зураг, видео зэрэг нь тухайн хэрэглэгчийн хариуцлага юм.
ULGII.tk нь хэрэглэгчийн буруутай үйлдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээд болон ULGII.tk сүлжээнд учруулсан хохирлыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй.
ULGII.tk-ийн хэрэглэгч нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд ULGII.tk нь тухайн үйлдэлийн таслан зогсоох эрхтэй хэдий ч энэ нь заавал гүйцэтгэх үүрэг биш болно.

4. ULGII.tk сайтын хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд дараах зүйлсийг хориглоно. 
- Улс төрийн сурталчилгаа хийх, 
- Бусдийг айлган сүрдүүлэх, 
- Аллага хүчирхийлэлийг дэмжих, 
- Бусдын нэр хүнд, хувийн нууцад халдах, 
- Ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох, 
- Хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх, 
- Бусдын ААН-ийн оноосон нэр, барааны тэмдэгээр бүртгүүлсэн нэрийг хуурамчаар ашиглах
- Зохиогчийн эрх зөрчих, 
- Зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор их хэмжээний Спам илгээх, 
- Бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад хортой кодыг илгээх, 
- Санаатай болон санамсаргүйгээр бүхий л төрлийн хууль дүрмийг зөрчих зэрэг нь хориотой!
Эдгээр болон хуульд харшлах бусад нөхцөлд ULGII.tk сайт нь тухайн гишүүний эрхийг хасах, үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй төдийгүй тэрхүү хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хуулийн байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд холбогдох байгууллагад мэдүүлэх эрхтэй.

5. Subdomain буюу ULGII.tk-д хаяг сонгох
Бараа үйлчилгээний ерөнхий нэр, бусдын барааны тэмдэг болон ААН-ийн нэрээр subdomain хаяг авахыг хориглоно.
Бараа үйлчилгээний ерөнхий нэр, бусдын барааны тэмдэг болон ААН-ийн нэрээр subdomain хаяг авсан бол ULGII.tk  анхааруулга санамжгүйгээр өөрчлөх эрхтэй.
 
6. Үйлчилгээнд өөрчлөлт оруулах 
ULGII.tk нь үзүүлж байгаа үйлчилгээгээ сайжруулах зорилгоор бүхэлд нь буюу хэсэгчилэн өөрчлөхдөө анхааруулга өгөхгүй байж болно.

7. Холбоос болон сурталчилгаа 
ULGII.tk сайтын үйлчилгээгээр үйлчлүүлэх явцад ULGII.tk түншүүдийн төлбөрт сурталчилгаанд энэхүү үйлчилгээний нөхцөл хамаарахгүй бөгөөд тухайн сурталчилагч болон хэрэглэгчийн хоорондох харилцаанд ULGII.tk хариуцлага хүлээхгүй. Мөн ULGII.tk үйлчилгээг хэрэглэх явцад болон бусад байдлаар хэрэглэгчийн олж авсан холбоосуудад бид ямар нэг хариуцлага хүлээхгүй.

8.ULGII.tk сайтын өмчлөгчийн эрх 
ULGII.tk-ний үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж худалдааны тэмдэг, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон  холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд ашиг олох зорилгоор зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглах хориотой. 
Эдгээр үйлчилгээний нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдол илэрвэл info@ULGII.tk  хаягаар болон 95647254 тоот утсанд  яаралтай мэдэгдэнэ үү!